Хэрэглээ

Хуурай нөхцөлд гипсэн болон цементэн суурьтай бетон ба штукатур хана тааз, мөн гипс картон хавтан, модон суурь, гипс картон хавтангийн залгаасыг тэгшлэхэд зориулагдсан.

Нэг удаа түрхэх үеийн зузаан:

  • Бүхэлд нь тэгшлэхэд 3 мм хүртэл
  • Хэсэгчлэн тэгшлэхэд 5 мм хүртэл

Дүүргэгчийн ширхэгийн дээд хэмжээ 0,1 мм.

Ажил гүйцэтгэх нөхцөл

Ажил гүйцэтгэх ба дараагийн 3 өдөр агаарын болон суурийн дулаан +5-с +30 хэм байх ёстой.

Ажил гүйцэтгэх үед зуурмагийн температур +10-с +30 хэмийн хооронд байх ёстой.

Суурийг бэлтгэх

Суурь нь бат бэх бөгөөд бохирдол, тоос, өөх тос, холцрох хэсгүүдээс цэвэрлэгдсэн байх ёстой.

Хэрэглэхийн өмнө гадаргууг грунтлэх хэрэгтэй. Ус их шингээх суурийг 2 удаа грунтлэх шаардлагатай. Гадаргууг бэлтгэхэд Праймикс маркын грунт хэрэглэхийг зөвлөж байна.

Хэрэв  суурь нь 5 мм-ээс дээш хэмжээтэй хотгор гүдгэр, эсвэл нэвт нүхтэй бол гадаргууг урьдчилан штукатурын холимгоор тэгшлэх шаардлагатай.

Ажил гүйцэтгэх дараалал

Зуурмагийг шпателийн тусламжтайгаар гараар түрхэнэ. Түрхэлтийг бие биед нь перпедикуляр чиглэлтэй хийнэ. Шпатлёвкыг хэд хэдэн үе давхарлах бол өмнөх үе нь хатсан байх шаардлагатай. Хатах хугацаа нь түрхэлтийн зузаан, суурийн ус шингээлт, агааржуулалт, агаарын дулаанаас хамаарна.

Гипс картон хавтангуудын заагийг тэгшлэхэд шпаклёвкын зуурмагийг хавтангуудын уулзвар ба шурупны толгойн хонхорт түрхэнэ. Бэхэлгээний туузыг уулзварыг голлуулж татаад нийт уртын дагуу шпателиар сайн дарж өгнө. Дараа нь нэмэлт шпаклёвк түрхээд эцэслэн тэгшилнэ. Хатсаны дараа илүүдлийг зүлгүүрээр арилгана.

Материалын зарцуулалт

  • Гадаргуу тэгшлэх үед: 0,9…1,0 кг/м² (1 мм зузаантай үеэр тооцоход);
  • Гипс картон хавтангуудын зааг бөглөхөд: 0,1…0,2 кг/м².

Тээвэрлэх, хадгалах горим

Холимгийг битүү тээврийн хэрэгслээр, ачаа тээвэрлэх дүрмийг баримтлан тээвэрлэнэ.

Хуурай холимогтой шуудайнуудыг боодлын бүтэн байдлыг хамгаалсан, чийгтүүлэхгүй битүү, хуурай байранд хадгална.

Тээвэрлэлт ба хадгалалтын нөхцлийг хангасан нөхцөлд үйлдвэрлэгчийн савлалттай 12 сар хүртэл хугацаатай хадгална.

Техникийн шинж чанар

Техникийн шинж чанарҮзүүлэлт
Дүүргэгчийн ширхэгийн дээд хэмжээ, мм0,1
Зуурмагийн ус тогтоох чадварын хамгийн бага хэмжээ % 95
Анхны хөдөлгөөнт байдлаа хадгалах чадвар, хамгийн багадаа, цагаар4
Зуурмагийн хөдөлгөөнт чанарын марк Пк3
Зуурмаг суурьтайгаа барьцалдах нягт, МПа, хамгийн багадаа 0,5
Түрхлэг 3-р зэргийн хаталт хүрэх хамгийн их хугацаа, цаг 6

 

 

Add Your Comment