Хэрэглээ

Дотор ба гадаахь ажлын үед цементэн хана тааз, цементэн ба цемент шохойн суурьтай штукатурыг тэгшлэхэд хэрэглэнэ.

Нэг удаа түрхэх үеийн зузаан 5мм.

Ашиглах үеийн гадаргуугийн дулаан -20-с +70 хэм.

Ажил гүйцэтгэх нөхцөл

Ажил гүйцэтгэх ба дараагийн 3 өдөр агаарын болон суурийн дулаан +5-с +30 хэм байх ёстой.

Ажил гүйцэтгэх үед зуурмагийн температур +10-с +30 хэмийн хооронд байх ёстой.

Суурийг бэлтгэх

Суурь нь бат бэх бөгөөд бохирдол, тоос, өөх тос, холцрох хэсгүүдээс цэвэрлэгдсэн байх ёстой.

Хэрэглэхийн өмнө гадаргууг грунтлэх хэрэгтэй. Ус их шингээх суурийг 2 удаа грунтлэх шаардлагатай. Гадаргууг бэлтгэхэд Праймикс маркын грунт хэрэглэхийг зөвлөж байна.

Хэрэв  суурь нь 5 мм-ээс дээш хэмжээтэй хотгор гүдгэр, эсвэл нэвт нүхтэй бол гадаргууг урьдчилан штукатурын холимгоор тэгшлэх шаардлагатай.

Ажил гүйцэтгэх дараалал

Зуурмагийг ган шугам ба шпателийн тусламжтайгаар гараар түрхэнэ. Түрхэлтийг бие биед нь перпедикуляр чиглэлтэй хийнэ. Шпатлёвкыг хэд хэдэн үе давхарлах бол өмнөх үе нь хатсан байх шаардлагатай. Түрхэнгүүтээ  шууд тэгшилж, хатсаны дараа шаардлагатай хэсгүүдийг өнгөлөх хэрэгтэй. Грунтлээгүй хуурай гадаргууд түрхэхийн өмнө чийглэж өгөх нь зүйтэй. Ажил гүйцэтгэх явцад зуурмагийг үе үе хутгах хэрэгтэй бөгөөд нэмэлт усаар шингэлэхийг хориглоно. Будах, шпаклёкын бүрхүүл наахын өмнө бутадиен, эсвэл акрилат-стирол суурьтай грунт татах нь зүйтэй

Материалын зарцуулалт

1,0…1,1 кг/м² (1 мм зузаантай үеэр тооцоход);

Тээвэрлэх, хадгалах горим

Холимгийг битүү тээврийн хэрэгслээр, ачаа тээвэрлэх дүрмийг баримтлан тээвэрлэнэ.

Хуурай холимогтой шуудайнуудыг боодлын бүтэн байдлыг хамгаалсан, чийгтүүлэхгүй битүү, хуурай байранд хадгална.

Тээвэрлэлт ба хадгалалтын нөхцлийг хангасан нөхцөлд үйлдвэрлэгчийн савлалттай 12 сар хүртэл хугацаатай хадгална.

Техникийн шинж чанар

Техникийн шинж чанарҮзүүлэлт
Дүүргэгчийн ширхэгийн дээд хэмжээ, мм0,2
Зуурмагийн ус тогтоох чадварын хамгийн бага хэмжээ % 95
Анхны хөдөлгөөнт байдлаа хадгалах чадвар, хамгийн багадаа, цагаар4
Зуурмагийн хөдөлгөөнт чанарын марк Пк3
Зуурмаг суурьтайгаа барьцалдах нягт, МПа, хамгийн багадаа 0,5
28 хоногийн дараахь шахалт тэсвэрлэлтМ100
Хүйтэн тэсвэрлэлтийн маркF35

 

 

Add Your Comment