Хэрэглээ

Орон сууцны болон конторын байранд шалны плита, доторлогооны материал, паркет, халдаг шалны доорхи бетон шал, монолит цементэн цутгамлыг тэгшлэх, засахад хэрэглэнэ.

Нэг удаа түрхэх үеийн зузаан 2…20 мм, гүнзгий хэсэгтээ 30 мм байх нь зүйтэй.

Будахгүй, шалны бүрхүүлгүй хэрэглэхгүй.

Ашиглах үеийн гадаргуугийн дулаан +50 … +70 хэм.

Дүүргэгчийн ширхэгийн хамгийн хэмжээ 0,63мм.

Ажил гүйцэтгэх нөхцөл

Ажил гүйцэтгэх ба дараагийн 3 өдөр агаарын болон суурийн дулаан +5 … +30 хэм байх ёстой.

Ажил гүйцэтгэх үед зуурмагийн температур +10 … +30 хэмийн хооронд байх ёстой.

Ажил гүйцэтгэх үед агаарын харьцангуй чийгшил 60%-аас багагүй байх.

3 хоногийн хугацаанд гадаргууг нарны шууд тусгал, нэвт салхинаас хамгаалах хэрэгтэй.

Суурийг бэлтгэх 

Суурь нь бат бэх (В15-аас доошгүй маркын бетон, шахалт тэсвэрлэлт 20МПа-аас бабгагүй цементэн цутгамал), хийцийн хувьд даацтай бөгөөд нэвт цууралтгүй байх.

Суурийн гадаргуу тоос, бохирдол, өөх тос, битум, органик ба эрдэс цавуу, будагны үлдэгдэл мөн усанд уусдаг бодисуудаас  цэвэрлэгдсэн байх ёстой. Суурийг тоосноос эцэслэн цэвэрлэхэд тоос сорогч ашигла.

Тэгшлэх шалыг урьдаар хана, хаалтнаас 1,5…2см зайнд нимгэн пенополистирол эсвэл полиэтилен гялгар уутаар ороосон модон рейкээр заавал тусгаарла.

Хэрэглэхийн өмнө гадаргууг грунтлэх хэрэгтэй. Грунтыг сойз, багс, өнхрүүшээр түрхэнэ. Гадаргууг бэлтгэхэд Праймикс маркын грунт хэрэглэхийг зөвлөж байна. Ус их шингээх суурийг 2 удаа грунтлэх шаардлагатай. Грунтэлсэн гадаргуугийн чанарыг 20…30 минут ус шингээхгүй байгаагаар тодорхойлно.

Ажил гүйцэтгэх дараалал

Хаалганаас хамгийн хол байрласан хананаас эхлэн ажлыг аль болох тасралтгүй хэмнэлээр гүйцэтгэх нь зүйтэй. Тэгшлэгчийг ханатай параллелаар 50см орчим өргөн зурвасаар асгана. 2 асгалтын дундах хугацаа 10…15 минутаас ихгүй байна. Тэгшлэгчийг гадаргууд илүү жигд хуваарилахын тулд өргөн шпатель, эсвэл зүүт өнхрүүш хэрэглэх шаардлагатай. Ажлыг тасралтгүй, дээд зэргийн хурдтайгаар гүйцэтгэх шаардлагатай.

Материалын зарцуулалт 

1,7…1,9 кг/м² (1 мм зузаантай үеэр тооцоход);

Тээвэрлэх, хадгалах горим

Холимгийг битүү тээврийн хэрэгслээр, ачаа тээвэрлэх дүрмийг баримтлан тээвэрлэнэ.

Хуурай холимогтой шуудайнуудыг боодлын бүтэн байдлыг хамгаалсан, чийгтүүлэхгүй битүү, хуурай байранд хадгална.

Тээвэрлэлт ба хадгалалтын нөхцлийг хангасан нөхцөлд үйлдвэрлэгчийн савлалттай 12 сар хүртэл хугацаатай хадгална.

Техникийн шинж чанар

Техникийн шинж чанарҮзүүлэлт
Дүүргэгчийн ширхэгийн дээд хэмжээ, мм0,2
Зуурмагийн ус тогтоох чадварын хамгийн бага хэмжээ % 95
Анхны хөдөлгөөнт байдлаа хадгалах чадвар, хамгийн багадаа, мин30
Зуурмагийн хөдөлгөөнт чанарын марк Пк4
7 хоногийн дараа зуурмаг суурьтайгаа барьцалдах нягт, МПа, хамгийн багадаа 0,3
28 хоногийн дараа зуурмаг суурьтайгаа барьцалдах нягт, МПа, хамгийн багадаа0,6
1 хоногийн дараахь шахалт тэсвэрлэлт, МПа5
28 хоногийн дараахь шахалт тэсвэрлэлт, МПа20
1 хоногийн дараахь муруйлт тэсвэрлэлт, МПа1
28 хоногийн дараахь муруйлт тэсвэрлэлт, МПа3,1
ҮрэгдэлтА9
Агшилтын деформац, %, хамгийн ихдээ0,2
Суналтын деформац, %, хамгийн ихдээ0,05
Хүйтэн тэсвэрлэлтийн маркF50

 

 

Add Your Comment