Cart 0

Праймикс газобетоны цавуу

Хэрэглээ

Дотор болон гадаа ажил гүйцэтгэх үед хөнгөн бетон, газ-бетон, пенобетон блок ба хавтан өрөхөд зориулагдсан. Хөнгөн бетонон ханын гадаргууг тэгшлэхэд хэрэглэж болно. Цавуун залгаасыг түрхэх зузаан 1,5…5мм. Оновчтой зузаан нь 2…3мм. Тэгшилгээний 1 удаа түрхэх үеийн зузаан 1…10мм. Дүүргэгчийн ширхэгийн дээд хэмжээ 0,63мм. Цавуун залгаасын ашиглалтын дулаан +60 хүртэл хэм.

Ажил гүйцэтгэх нөхцөл

Ажил гүйцэтгэх ба дараагийн 3 өдөр агаарын болон суурийн дулаан +5 … +30 хэм байх ёстой.

Ажил гүйцэтгэх үед зуурмагийн температур +10 … +30 хэмийн хооронд байх ёстой.

Суурийг бэлтгэх

Суурийн гадаргуу бат бэх, бохирдол, тоос, шохой, өөх тос, холцрох хэсгүүдээс цэвэрлэгдсэн байх ёстой.

 

Ажил гүйцэтгэх дараалал

Холимгийн бэлэн болсон зуурмагийг өмнө наагдсан блокуудын босоо, хөндлөн гадаргуу дээр тэгш шпателиар жигд түрхээд, шүдтэй шпателиар долгион гаргаж өгнө. Дараа нь зуурмаг дээрээс блок оо тавиад засах хугацаа дуусахаас өмнө байрлалыг засаж өгнө. Суурь дээр зуурмаг түрхсэнээс хойш 15 минутын дотор блокоо тавих хэрэгтэй. Наасан блок ба плитаг засах хугацаа нь цавуун залгаасыг түрхсэнээс хойш 15 минутаас ихгүй байна (суурийн ус шингээлт, дулаан, агаарын чийгшил, хурдаас шалтгаалж).

Заасан шинж чанарууд орчны дулаан +20±2° агаарын харьцангуй чийгшил 60±10% үед хүчинтэй бөгөөд өөр дулаан чийгшлийн нөхцөлд өөрчлөгдөж болно.

Ажил гүйцэтгэх явцад зуурмагийг үе үе хутгах хэрэгтэй. Нэмэлт ус зуурмаг руу хийхийг хориглоно.

Матеиалын зарцуулалт

Штукатурын ажил гүйцэтгэх үед: 1 мм зузаан бол 1,2…1,4 кг/м².

Ханын зузаан, см51015202530
2 мм зузаан цавуун залгааст хуурай холимгийн зарцуулалт, кг/м²0,81,72,53,34,15,0

Материалын зарцуулалт түрхэх арга, суурийн тэгш биш, ажил гүйцэтгэгчийн мэргэжлийн дадлаас шалтгаалан өөрчдөгдөж болно.

Техникийн шинж чанар

Техникийн шинж чанарҮзүүлэлт
Зуурмагийн ус тогтоох чадварын хамгийн бага хэмжээ % 97
Зуурмагийн хөдөлгөөнт чанарын марк Пк3
Ажлын нээлттэй хугацаа, мин15
Зуурмаг суурьтайгаа барьцалдах нягт, МПа, хамгийн багадаа 0,8
Дүүргэгчийн ширхэгийн дээд хэмжээ, мм0,63
Анхны хөдөлгөөнт байдлаа хадгалах чадвар, хамгийн багадаа, цагаар4
Хатуужсан зуурмагийн нягтD1600
Маркын нягт чанарМ50
Хүйтэн тэсвэрлэлтийн маркF50

 

 

 

Add Your Comment